​Супер амжилттай хүмүүсийн аз жаргалтай байхын тулд хэрэгжүүлдэг 9 зүйлс
2015, 11 сарын 11. 10:410

Аз жаргалтай байхын тулд маргаашийг хүлээх хэрэггүй. Аз жаргал таныг өнөөдөр, магадгүй өдөр бүр амжилтанд хүргэнэ.

Аз жаргалыг өнөөдрөөс мэдэр. Аз жаргал таныг дуудаж байна. Дотоод дуу хоолойгоо , хязгааргүй боломжуудыг санал болгож буй дэлхий ертөнцийг сонс. Таныг аз жаргалгүй болгож байгаа хүн бол ганцхан та өөрөө юм.

Аз жаргалыг хойшлуулж байгаа маш олон хүн дэлхий дээр байна. Том байшинтай болох, банкинд их хадгаламжтай болох гэх мэтчилэн “Хэрэв үүнд хүрвэл дараа нь аз жаргалтай болно” гэсэн бодлоор хүмүүсийн оюун санаа дүүрчээ. Та нөхцөл байдлаас үл харгалзан аз жаргалтай байхыг сонгож чадна. Энэ бол тухайн мөчдөө байх буюу одоодоо байх юм. Энэ нь хийхэд хэцүү байж болох ч боломжтой зүйл юм. Зорилгынхоо хүрээнд амьдралынхаа ихэнх зүйлсэд зөв хандлагатай бай.

Аз жаргал гадаад хүчин зүйлсээс бий болдоггүй. Энэ бол дотоодоосоо, дотроосоо бий болдог юм. Аз жаргал сая сая, тэрбум тэрбумын данстай байхаас биш, сайхан бие хаатай байхаас биш, сайхан харагдахаас ч бий болдоггүй юм. Аз жаргал бол дотроосоо бий болдог зүйл юм. Тиймээс өөрийнхөө дотоодоос аз жаргалтай байхыг эхлүүлээрэй. Та нэгэнт үүнийг хийж чадвал та үнэхээр аз жаргалтай байж, аж амьдралаа үнэлж, байгаа зүйлдээ ч талархана. Тэгвэл супер амжилттай хүмүүсийн өдөр тутамдаа аз жаргалтай байх дадлуудыг хуваалцая.

1. Тэд одоодоо амьдардаг. Амжилттай хүмүүс одоодоо амьдардаг. Тэд өнгөрсөн эсвэл ирээдүйн тухай хэт их санаа зовохоос зайлсхийдэг. Тэд тухайн мөчид байгаа зүйлсдээ анхаардаг. Тэд яг одоо хийж байгаа зүйлдээ тааламжтай байдаг.

2. Тэд хүмүүст эелдэг байдаг. Амжилттай хүмүүс эелдэг байх дадалтай байдаг. Тэд өөрсдийн амьдрал ахуйдаа сайн бөгөөд эерэг мэдрэмжүүдийг хөгжүүлдэг. Тэд эелдэг байдаг учраас хүчирхэг харилцаа холбоог бий болгодог. Тэд эелдэг байдал нь тэдний оюун санааны эрүүл мэнд болон сайн сайхан байдалд нь тустай гэдгийг мэддэг.

3. Тэд том мөрөөдөлтэй байдаг. Амжилттай хүмүүс маш өөдрөг хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө хязгаарлахаас зайлсхийдэг. Учир нь тэд өөрсдийн ур чадвар, чадамжийг бүрэн ухамсарласан байдаг. Тэд амьдрал ахуйдаа хүсч тэмүүлдэг ихэнх зүйлсдээ хүрэх хүч чадалдаа итгэлтэй байдаг. 

4. Тэд бусадтай сайн ярилцдаг. Амжилттай хүмүүс маш эерэг байдаг. Тэд бусдын талаар хов жив хөөцөлдөж, сөрөг зүйлс ярьдаггүй. Тэд бусдыг сайжруулж, эерэг байж чаддаг. Тэд эрүүл амьдралын хэв маягтай болоход нь туслах эерэг сайхан үгсийг таньж мэддэг.

5. Тэд байгаа зүйлдээ талархдаг. Амжилттай хүмүүс талархлын хүчийг ашигладаг. Тэд бусдад болон өөртөө талархал илэрхийлдэг. Тэд талархал өөрсдийнх нь амьдрал болон бусдын амьдрал ахуйг эерэг энерги бий болгодог гэдгийг мэдэдг. Тэд амьдралын хамгийн жижиг бөгөөд энгийн зүйлсийг ч мэддэг.

6. Тэд бусдыг уучилдаг. Амжилттай хүмүүс атаа, жөтөөнөөс ангид байдаг. Тэд сөрөг мэдрэмжээс зайлсхийж, аз жаргалтай байх сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тэд амьдралаа илүү эерэг бөгөөд утга учиртай зүйлс болон хүмүүсээр дүүргэх үүднээс өөрсдийг нь гомдоосон хүмүүсийг уучилдаг.

7. Тэд өөрсдийгөө аз жаргалтай хүмүүсээр хүрээлүүлдэг. Амжилттай хүмүүс харилцаа холбоогоо ухаалгаар сонгодог. Тэд амьдрал ахуйгааа утга учиртай болгох зүйлсэд анхаарал хандуулдаг. Тэд бусад хүмүүс аз жаргалыг авчирдаг гэдгийг ойлгодог. Тэд амьдралдаа хэнийг оруулж, хэнийг явуулж байгаагаа анхаардаг.

8. Тэд өөртөө үнэнч байдаг. Амжилттай хүмүүс өөртөө итгэдэг. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэлдээ үнэнч байж, түүнийхээ төлөө явдаг. Тэд өөрсдийн үнэт зүйл, итгэл үнэмшилдээ буулт хийхгүйгээр өөрийн зүрх сэтгэлдээ үнэнч байдаг.

9. Тэд шударга байдаг. Амжилттай хүмүүс өөртөө болон бусдад үнэнч байдаг. Тэд худлаа ярих нь хувийн болон мэргэжлийн харилцаа холбоонд томоохон хор учруулна гэж боддог. Тэд аз жаргалтай, үнэнчээр амьдарч , өөрсдийгөө хүндлүүлж, итгэлтэй байхыг хүсдэг.

The opinions expressed here by Inc.com columnists are their own, not those of Inc.com.

PUBLISHED ON: MAY 8, 2015

http://www.inc.com/peter-economy/9-things-super-su...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35