Израил, ХАМАС-ын хэлэлцээ үргэлжилж байна
2 сарын 15. 11:280

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар ХАМАС бүлэглэл болон Израилын төлөөлөгчдийн хооронд зуучлагчдын тусламжтайгаар Египетийн нийслэл Каир хотноо хийж буй хэлэлцээ үргэлжилсээр байна.

Хэлэлцээнд мөн Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, “Моссад”-ын тэргүүн Дэвид Барнеа нар оролцож байгаа бөгөөд тэд Египет, Катарын зуучлагч нартай уулзжээ. ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид зуучлагчидтай уулзахаар лхагва гарагт Каирыг зорьсон тухай урьд нь мэдээлсэн билээ.

Палестины хэвлэлүүдэд мэдээлснээр, засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас ХАМАС бүлэглэлд хандан аль болох ойрын үед хэлэлцээр байгуулахыг уриалсан байна.

Газын зурваст явуулж буй Израилын цэрийн ажиллагааг эрс буруушаадаг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн лхагва гарагт Каирт хүрэлцэн ирж, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиситэй хэлэлцээ хийжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби Каирт хийж буй хэлэлцээг үр өгөөжтэй, зөв чиглэлд явж байна гэж дүгнэсэн байна.

Гэхдээ Вашингтон "энгийн иргэдийг хамгаалах найдвартай төлөвлөгөөгүйгээр Рафахт хуурай замын цэргийн аливаа ажиллагаа явуулахыг дэмжихгүй" гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.

Газын зурвасын өмнөд хэсэгт Египеттэй хил залгаа оршдог Рафах бол Израилын цэргүүдийн өргөн цар хүрээтэй ажиллагааны улмаас дүрвэсэн хүмүүсийн толгой хоргодож буй сүүлчийн томоохон хот юм. Түүнчлэн Газын зурвас руу нэвтрүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гол дамжин өнгөрөх цэг юм.

Даваа гарагт шилжих шөнө Израилын батлан хамгаалах хүчин Рафах хотод агаараас цохилт өгч эхэлсэн бана. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Газын зурвасын хойд хэсгээс дүрвэсэн 1.5 сая орчим хүн буюу нийт оршин суугчдын талаас илүү хувь нь тус хотод толгой хоргодож байгаа юм.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47