Умард Солонгос цөмийн зэвсгийн системийг усан доор туршжээ
1 сарын 19. 12:490

Өмнөд Солонгос, АНУ, Японы тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа цөмийн зэвсгийн системийг усан доор туршсан тухайгаа Умард Солонгосын тал өнөөдөр мэдэгдлээ.

“Haeil-5-23” системийн чухал туршилтыг Зүүн тэнгист хийсэн гэж Умард Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдээд, гурван улсын хамтарсан сургуулилалтыг "сөргөлдөх хийрхэл" хэмээн шүүмжилснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Манай армийн усан доор цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах чадавхи улам дээшилж байгаа бөгөөд тэнгист болон усан доорх янз бүрийн туршилтууд нь АНУ ба түүний холбоотнуудын тэнгисийн цэргийн хүчний дайсагнасан ажиллагааг таслан зогсоох болно” гэж Умард Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг KCNA уламжилжээ.

North Korea claims another test of underwater nuclear drone

Умард Солонгос дуунаас хэт хурдан пуужин туршсаны дараа Өмнөд Солонгос, АНУ, Япон хамтран Америкийн цөмийн хөдөлгүүрт "USS Carl Vinson" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг оролцуулан тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн юм.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08