И.Хан эхнэрийн хамтаар дахин ял сонсжээ
1 сарын 31. 17:520

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан, түүний эхнэр Бушра Хан нарт улсын сан хөмрөгийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргээр тус бүрт нь 14 жилийн хорих ял оноосон тухай Ханы удирддаг намаас өнөөдөр мэдэгдлээ.

“Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын мэдээлснээр, ялын тогтоолд мөн төрийн алба хаших эрхийг 10 жилээр хасах шийдвэр багтсан байна. Шүүхийн шийдвэр гарсны дараахан Бушра Ханыг баривчилжээ.

И.Хан-д төрийн нууцыг задруулсан хэргээр 10 жилийн хорих ял ногдуулснаас нэг хоногийн дараа Исламабад хотын авлигатай тэмцэх шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Пакистанд ирэх долоо хоногт бүх нийтийн сонгууль болох юм.

“Манай шүүхийн тогтолцооны түүхэнд дахин нэг гунигт өдөр тохиолоо” гэж И.Ханы хэвлэлийн алба мэдэгдээд, түүнийг буруутгасан хэргийг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард И.Ханыг 2018-2022 онд Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа төрийн эзэмшилд байсан 140 сая рупи буюу 501 мянган ам.долларын үнэтэй бэлэг сэлтийг бусдад зарж борлуулсан хэргээр өөр шүүхээс гурван жилийн хорих ял оноосон юм.

Лхагва гарагт гаргасан шүүхийн шийдвэрийг мөн уг асуудалтай холбосон боловч тус улсын авлигатай тэмцэх дээд байгууллага болох Үндэсний хариуцлагын товчоо /NAB/ мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа түүний эхнэрийг мөн хэрэгт буруутгажээ.

Нэрээ нууцлахыг хүссэн прокурорын багийн гишүүн Reuters агентлагт мэдээлэл өгөх үеэрээ шүүхийн шийдвэрийг баталсан байна. Пакистаны Geo News телевизийн мэдээлснээр шүүхийн шийдвэрт мөн их хэмжээний торгууль багтжээ.

И.Хан-д өмнө нь ногдуулсан гурван жилийн хорих ялыг дараа нь тэнсэн харгалзсан боловч бусад хэрэгт холбогдон торны цаана суусаар байгаа юм. Тэрбээр улсын сан хөмрөгийн бэлэг сэлтийг хуулийн дагуу худалдаж авсан гэж мэдэгджээ.

Өдгөө 71 настай И.Хан өмнө нь ял шийтгүүлснээр төрийн алба хаших эрхээ таван жилээр хасуулж байсан бол лхагва гарагт гарсан шийдвэрээр 81 нас хүртлээ төрийн алба хаших эрхгүй болсон байна.

Түүний эхнэр Бушрагийн хувьд анх удаа ял сонсож байгаа нь энэ юм. Тэд 2018 онд буюу И.Ханыг ерөнхий сайд болохоос хэдхэн сарын өмнө гэрлэжээ. Энэ бол И.Хан-ы гурав дахь гэрлэлт байв.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01