Израиль: Хамас бүлэглэлийн эсрэг жил гаруй үргэлжлэх урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байна
2023, 12 сарын 2. 3:210

Их Британийн Financial Times сонины мэдээлснээр Израиль улс Хамас бүлэглэлийн эсрэг жил гаруй үргэлжлэх урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны эхэн үе хүртэл Газын зурваст эрчимтэйгээр дайралт хийхээр шийдсэн талаар онцолжээ.

Энэ талаар сайн мэдээлэл бүхий эх сурвалжаас иш татан, Израиль улс эрчимтэйгээр хуурай замын дайралт явуулахаас гадна үүнийхээ дараа тогтворжуулах зорилгоор арай сулруулсан цэргийн ажиллагааг явуулах зэргээр олон үе шаттай стратегийг төлөвлөж байгаа талаар тус сонин мэдээлэв.

Эрчимжүүлсэн хуурай замын ажиллагаанд Израилийн цэргүүд Газын зурвасын өмнөд хэсэгт нэвтэрч, Яхья Синвар, Мухаммад Дейф, Марван Исса зэрэг Хамас бүлэглэлийн гурван гол удирдагчийг хөнөөх зэрэг ажиллагааг багтаасан аж.

Financial Times сонин Газын зурвасын өмнөд хэсэгт хийх дайралт нь Хан Юнис, Рафах гэсэн хоёр бүсэд чиглэнэ гэж мэдээлэв.

Хан Юнис нь Газын зурваст оршдог хоёр дахь том хот бөгөөд Синвар болон Дейфийн төрөлх хот юм. Харин Рафах нь Египеттэй хиллэдэг бүс билээ.

Израилийн албаны тайлбарласнаар Газын зурвас-Египетийн хил болон газар доорхи хууль бусаар хил нэвтрүүлэх хонгилууд нь Хамас бүлэглэлийн зэвсэгт хүчнээ сэргээх хамгийн чухал бааз болж байгаа тул ийнхүү онилохоос аргагүйд хүрсэн хэмээн мэдэгджээ.

Гэвч Газын зурвасын хойд хэсэгт хуурай замын байлдааны ажиллагаа хэвийн өрнөж байгаа бол өмнөд хэсэгт 2 сая орчим энгийн иргэд төвлөрч байгаа нь Израилийн хувьд асар их дарамт болж байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35