БНХАУ: Хятад, Оросын тэнгисийн болон агаарын цэргийн хамтарсан сургуулилалт Зүүн тэнгист удахгүй эхэлнэ
2023, 7 сарын 17. 3:540

БНХАУ, ОХУ удахгүй Зүүн тэнгисийн төв хэсэгт тэнгисийн болон агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийх гэж буй талаар Хятадын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Хятадын Үндэсний батлан ​​хамгаалах яамны зүгээс 16-ны өдөр албан ёсны олон нийтийн мэдээллийн сувгаараа дамжуулан "Хятад, Орос хоёр орны арми хоорондын хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөөний дагуу, Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн болон агаарын хүчин Зүүн тэнгисийн төвөөс зохион байгуулж буй “Умардын холбоо-2023” сургалтад хамрагдахаар төлөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

"Энэхүү сургуулилалтын гол зорилго нь Хятад, Оросын зэвсэгт хүчний стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, аюулгүй байдалд занал хийлж буй янз бүрийн сорилтуудад хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байна” хэмээн тус яам онцолжээ.

Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд мэдээлснээр, уг сургуулилалтад “Чицихар”, “Гүйян” удирддаг пуужин устгагч хөлөг онгоцоос гадна дөрвөн нисдэг тэргээр тоноглогдсон “Тайху” иж бүрэн хангамжийн хөлөг онгоцноос бүрдсэн Хятадын цэргийн флот Чиндао дахь тэнгисийн цэргийн баазаас мөн өдөр хөдөлсөн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойрын туслахуудын нэг гэгдэж байсан Евгений Пригожин өнгөрсөн сард зэвсэгт бослого гаргаснаар дайны үед Путин төрийн хэргийг атгах эсэх нь “дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх үед” Хятад, Орос хоёр улс ээлж дараалан хамтарсан сургуулилт хийж, стратегийн хамтын ажиллагаанд ямар нэгэн асуудал үгүй гэдгийг харуулахыг хичээж буй нь энэ бололтой.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10