ОУЭШ-ийн ерөнхийлөгчөөр Аканэ Томоког сонголоо
3 сарын 12. 10:580

Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ шинэ ерөнхийлөгчөөр Аканэ Томоко сонгогдлоо. Тэрбээр Хааг хотод төвтэй тус байгууллагыг 2027 он хүртэл гурван жилийн хугацаатай тэргүүлэх анхны япон хүн болж байна.

Өчигдөр болсон ОУЭШ-ийн нэгдсэн хуралдаанаар 67 настай А.Томоког нэгдүгээр болон хоёрдугаар дэд ерөнхийлөгчөөр ажиллах Италийн шүүгч Розарио Сальваторе Айтала, Бенин улсын шүүгч Рейне Алапини-Гансоу нарын хамт сонгосон бөгөөд тэр даруй хүчин төгөлдөр болсон гэж ОУЭШ-ийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй Украины эсрэг түрэмгийллийн ажиллагаатай холбогдуулан тус улсад дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг Оросын нэр бүхий хүмүүсийг баривчлах тушаалыг ОУЭШ-ээс гаргаад байгаа үед дээрх томилгоог хийсэн байна.

А.Томоко нь В.Путинийг украин хүүхдүүдийг албадан гаргахад оролцсон гэх хэргээр баривчлах зөвшөөрөл олгох шийдвэрийг ОУЭШ-ээс өнгөрсөн оны гуравдугаар сард гаргахад оролцжээ. Үүний хариуд Орос түүнийг эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ.

Шүүхийн хувьд хүнд хэцүү энэ цаг үед тогтвортой, хамтын ажиллагаатай, нэгдмэл удирдлага шаардлагатай байна. Миний бие шүүхийн байгууллага, өмгөөлөгчид болон хохирогчдын төлөөлөгчдийн хоорондын яриа хэлэлцээг дэмжих, түүнчлэн Ромын дүрмийг хараахан соёрхон батлаагүй байгаа оролцогч талууд болон улсуудтай яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэж А.Томоко мэдэгдсэн байна.

Японы Гадаад хэргийн сайд Камикава Ёко нутаг нэгтнээ уг албан тушаалд томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж, А.Томокогийн өндөр нэр хүндийг илтгэж байгаа тул чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.

Японы төв нутгийн Айчи мужаас гаралтай А.Томоко нь 1982 оноос Японд прокуророор ажиллаж, хожим нь хуулийн сургуулийн профессор, НҮБ-ын сургалтын төвийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард ОУЭШ-ны шүүгч болсон байна.

ОУЭШ-ийн ерөнхийлөгчийн сонгууль тус шүүхийн 18 шүүгчийн санал хураалтаар явагдсан гэж Японы Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Тус шүүх нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хоморголон устгах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах үүрэгтэй юм.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35