Унц алтны үнэ түүхэнд дээд түвшинд хүрчээ
3 сарын 5. 14:480

Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Худалдаачид АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулна гэдэгт итгэлтэй байгаа нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөллөө.

Чикагогийн CME биржийн даваа гаргийн арилжааны явцад дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 30.60 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж нэг унц нь 2126.30 ам.долларт хүрсэн нь 1974 оны хэлцэл байгуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үнийн дүн болжээ.

Энэ нь алтны үнэ дээд түвшиндээ хүрсэн хоёр дахь арилжаа юм. Өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах мөчид дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 2095.70 ам.долларт хүрсэн байна.

Bleakley Financial Group-ийн хөрөнгө оруулалтын газрын захирал Питер Букварын хэлснээр,1980 онд инфляцыг тохируулснаар тооцвол алтны үнэ 3200 ам.долларт хүрч байсан хамгийн дээд түвшин ажээ. Өндөр хүү, ам.долларын ханшийг үл харгалзан алтны ханш өсөж байна гэж тэрбээр хэллээ. Түүний ярихдаа, алтны үнэ ийнхүү өсөж байгаа нь Оросын цэргүүд Украин руу дайрсны дараа АНУ болон Европын Холбоо Оросын валютын нөөцөөс 300 тэрбум ам.доллар хурааж авсны дараа дэлхийн Төв банкууд их хэмжээний алт худалдаж авсантай олон талаар холбоотой гэв.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35