Хятадад гахайн махны үнэ буурч байгаа нь тус улсын эдийн засагт дефляци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж эхэлжээ
2023, 11 сарын 8. 4:300

Хятадын эдийн засаг дефляцийн эрсдэлтэй тулгараад байна. Гахайн махны үнэ унасан явдал нь үүний тод жишээ болоод буй юм.

Financial Times сонины орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр “Гахайн махны үнэ буурснаар Хятадын эдийн засан дефляцид өртөх өндөр эрсдэлтэй тулгарч байна” хэмээн онцолжээ.

Саяхан Хятадын Даляний түүхий эдийн бирж дээр амьд гахайн фьючерсийн үнэ өнгөрөгч 10-р сарын эхэн үетэй харьцуулахад 15 хувиар, бөөний үнэ өнгөрсөн жилийнхээс 40 хувиар тус тус буурсан байх юм. Тус улсын хэрэглээний үнийн индексийн дийлэнх хувийг бүрдүүлдэг гахайн махны үнэ буурсан нь Хятадад дефляци болох эрсдэл улам бүр нэмэгдэж буй явдал болохыг шинжээчид анхааруулсан байна.

Pritchard Capital Economics хүрээлэнгийн судлаач Жулиан Эванс "Хятадын өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрөгч 10-р сарын байдлаар дахин буурсан үзүүлэлттэй гарах төлөвтэй байгаа бөгөөд гол шалтгаан нь гахайн махны үнийн уналтаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн хэрэглээний үнийн уналт болон үл хөдлөх хөрөнгийн хөрвөх чадварын хямрал нь Хятадын эдийн засгийг сэргээхээр ажиллаж буй засгийн газрын хүчин чармайлтыг хий хоосон зүйл болгон хувиргаж мэднэ хэмээн Financial Times сонин дүгнэв.

Эргэн сануулахад өнгөрөгч 7-р сард Засгийн газрын зүгээс зохицуулалт хийсний ачаар тус улсад гахайн махны үнэ сэргэх хандлага ажиглагдаж, томоохон гахайн фермүүд эрэлт бага байгааг үл харгалзан үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр үнэ дахин буурч эхэлсэн аж.

Хятад бол дэлхийн хамгийн том гахайн мах үйлдвэрлэгч төдийгүй хэрэглэгч орон юм. Тодруулбал дэлхийн гахайн махны нийт хэрэглээний тал хувийг Хятад улс хэрэглэдэг гэх тооцоо бий.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
62024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
624576