Их Британи: Инфляцын түвшин 3.9 хувьд хүрсэн нь 2021 оны 9-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ
2023, 12 сарын 21. 10:330

Их Британийн Үндэсний статистикийн хүрээлэнгийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 11-р сард инфляцын түвшин 3.9 хувьд хүрсэн нь өмнөх сард 4.6 хувь байснаас хамаагүй буурсан үзүүлэлт болохыг онцолсон байна. Энэ нь 2021 оны 9-р сард 3.1 хувьд хүрснээс хойших хамгийн доод түвшин болж буй юм. Өнгөрсөн оны 11-р сард инфляцын түвшин жилийн 10.7 хувьд хүрч байсан билээ.

Инфляцын түвшин ийнхүү буурахад шатахуунаас гадна сүү, цөцгийн тос гэх мэт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт удааширсан нь шууд нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хүрээлэнгээс дүгнэв.

Гэсэн хэдий ч энэ нь Английн Төв банкны зорилтот түвшин болох 2 хувиас хамаагүй өндөр хэвээр байгаа юм.

Сангийн сайд Жереми Хант хэлэхдээ "Их Британийн эдийн засаг эрүүл, тогтвортой өсөлтийн замдаа эргэн орж байна. Гэсэн хэдий ч олон айл өрх үнийн өсөлтийг хэрхэн давж гарахаа мэдэхгүй хүндхэн нөхцөлд байсаар байгаа нь үнэн. Тиймээс бид амьжиргааны зардлын дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх болно” хэмээн цохон тэмдэглэв.

Тус улсын Төв банк 2021 оны 12-р сард 0.1 хувь байсан бодлогын хүүгээ 14 удаа дараалан нэмэгдүүлж мөнгөний бодлогоо чангатгасан билээ. Харин энэ оны 9-р сараас өнөөдрийг хүртэл 5.25 хувь дээр царцаагаад байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35