Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
4 сарын 18. 11:000

Дэлхийн далай тэнгисийг хамгаалах, тогтвортой байдлыг дэмжихэд зориулж энэ онд 3.5 тэрбум евро /3.71 тэрбум ам.доллар/ зарцуулахаа Европын Холбоо /ЕХ/ амлажээ.

Европын Байгаль орчин, далай тэнгис, загас агнуурын асуудал эрхэлсэн комиссар Виргиниюс Синкевичус Грекийн нийслэл Афин хотноо болж буй “Манай далай тэнгис” бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийхдээ "далай тэнгис бол бидний нэг хэсэг бөгөөд бидний хүлээх үүрэг хариуцлага мөн" гэж хэллээ.

Дэлхийн 120 орчим улс орны төлөөлөл оролцдог жил тутмын бага хурлын үеэр өгсөн дээрх амлалтын хүрээнд Кипр, Грек, Польш, Португал зэрэг улсад тогтвортой загас агнуурыг дэмжихэд 1.9 тэрбум евро, Кипр, Финланд, Грек, Итали, Испанид далайн бохирдолтой тэмцэхэд 980 сая евро зарцуулахаар төлөвлөжээ.

Чуулганы зорилго нь Дэлхийн банкнаас “эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, далайн экосистемийн байдалд ашиг тустай байдлаар далайн нөөцийг тогтвортой ашиглахад" чиглэсэн “цэнхэр эдийн засаг”-ийн үзэл санааг сурталчлах, дэмжих явдал ажээ.

Олон мянган арлуудаас бүрдэх Грек улс мөн энэ хурлын үеэр далайн биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегиа танилцуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн сард ЕХ-ны Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас энэ оны хоёрдугаар сард далайн температур дээд цэгтээ хүрч өссөн тухай мэдэгдсэн юм. Загасыг хэт ихээр агнах, хуванцрын бохирдол зэрэг нь далай тэнгист томоохон аюул учруулж байна.

Хэрвээ цаашид арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд далай тэнгист хаягдаж буй хуванцрын хэмжээ ойролцоогоор гурав дахин нэмэгдэх магадлалтайг холбогдох судалгаа харуулжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41