Израиль, Палестины дайны улмаас олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ 5.8 хувиар өсжээ
2023, 10 сарын 16. 9:530

Ойрхи Дорнодын бүс нутагт геополитикийн тогтворгүй байдал хурцдахын хэрээр олон улсын зах зээлд газрын тосны үнэ бараг 6 хувиар өссөн байна.

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Нью-Йоркийн бирж дээр 11-р сард нийлүүлэгдэх West Texas Intermediate түүхий газрын тосны фьючерсийн хаалтын үнэ нэг баррель нь 87.69 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны өдрийн хаалтын үнээс 4.78 ам.доллароор буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт болов.

Түүнчлэн Лондонгийн ICE фьючерс бирж дээр мөн л 11-р сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фьючерс баррель нь мөн 90.89 ам.долларт хүрч, өмнөх арилжааны өдрийн хаалтын үнээс 4.89 ам.доллароор буюу 5.7 хувиар өсжээ.

Энэ сарын 4-ний өдөр баррель нь 90 ам.доллароос доош унаад байсан Brent маркийн газрын тосны үнэ 13-ны өдөр огцом өсөж, нэг баррель нь дахин 90 ам.долларыг давсан юм.

Палестин дахь Газын зурваст Израилийн хуурай замын цэрэг олноор нэвтрэх тухай таамаглал газар авч буй энэ үед цэргийн мөргөлдөөн ч өргөжин тэлж байгаа нь Ойрхи Дорнод дахь түүхий газрын тосны үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэхэд хүрээд байна.

13-ны өглөө Израилийн арми Газын зурвасын хойд хэсгийн 1 сая 100 мянга орчим оршин суугчдад хандан “Ойрын өдрүүдэд өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулна" хэмээн мэдэгдэж, нэн даруй урд зүг рүү нүүхийг уриалав.

Тэрчлэн Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) зүгээс Израиль, Хамасын дайныг үл харгалзан газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл бараг үгүй, шаардлагатай бол зах зээлд хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн ч энэ нь зах зээл дэх түгшүүрийг арилгахад хангалтгүй байсан бололтой.

Израиль болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн түүхий газрын тосны нийлүүлэлтэд шууд нөлөөлөхгүй гэж ОУЭА мэдэгдсэн ч олон улсын түүхий газрын тосны зах зээл дэх тодорхойгүй байдал улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Өнгөрсөн оны 12-р сараас хойш хэрэгжиж буй Оросын түүхий газрын тосны үнийн дээд хязгаарыг зөрчсөн компаниудад АНУ-ын засгийн газар анх удаа хориг тавьсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл ч газрын тосны үнийн өсөлтийг намжаахад нэмэр болж чадсангүй бололтой.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35