Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023, 12 сарын 5. 20:460

Мягмар гарагт Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот болох Хан Юнис хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ. Ройтерс агентлагаас мэдээлснээр уг хотод байрлах эмнэлгүүд аль хэдийнээ амь эрсэдсэн, шархадсан олон мянган палестинаар дүүрэн байгаа гэсэн юм.

Оршин суугчдын хэлж байгаагаар Израилийн арми Газын зурвасын Израильтай хиллэдэг хилийн шугамыг давж, хотын баруун хэсэг рүү урагшилсан нь тэд Хан Юнис хот руу дайрсан анхны тохиолдол болж байна гэжээ.

Израиль улсын хувьд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн дайныхаа дүнд Газын зурвасын хойд хэсгийг өөрсдийн мэдэлд оруулсан бөгөөд өдгөө өөрсдийн үйл ажиллагааг тэлж, Газын зурвасыг бүхэлд нь эзлэхээр довтолж буй нь энэ юм.

Үйл явдлын хүрээнд Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эйлон Левигийн хэлснээр, “Бид одоо хоёр дахь шатандаа ороод байна. Ажиллагааны хоёрдугаар шат нь цэрэг армийн хүрээнд илүү хүнд хэцүү байх болно” гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47