БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ган 20 гаруй хоног олны өмнө гарсангүй
2023, 7 сарын 18. 18:540

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ган сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд олны өмнө гаралгүй алга болжээ. Бээжин хотноо дипломат үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа энэ үед гадаад хэргийн сайд энэ мэтээр урт хугацаагаар алга болсон нь туйлын хачирхалтай үйл явдал юм.

Өдгөө 57 настай Чин Ганы хувьд өнгөрөгч арванхоёрдугаар сард гадаад хэргийн сайдад томилогдож байсан билээ.

CNN сувгаас мэдээлснээр Чин Ган хамгийн сүүлд өнгөрөгч сарын 25-ы өдөр олны өмнө гарсан юм. Түүнээс хойш тэр олны өмнө огт гараагүй бөгөөд Хятадын Гадаад хэргийн яамны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Улмаар даваа гарагт хэвлэлийнхний зүгээс Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс ноён Чин Ган хаана байгаа тухай асуухад тэр энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй гэсэн байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47