Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон баталсныг түдгэлзүүлжээ
2023, 11 сарын 2. 22:291

Пүрэв гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон баталсныг түдгэлзүүлэх тухай хуулийг баталж, гарын үсэг зуржээ.

ОХУ-ын хувьд 1996 оны есдүгээр сарын 24-д Нью-Йорк хотноо өөрсдийн нэрийн өмнөөс үзэглэж байсан бөгөөд 2000 оны тавдугаар сарын 27-д соёрхон баталж байсан юм.

Гэрээний гол зорилго нь цөмийн зэвсэгтэй эсхүл цөмийн зэвсэг бүтээх нөөц бололцоотой нийт 44 улс орон бүгд гэрээг соёрхон баталснаар хүчин төгөлдөр болж, талууд цөмийн зэвсгийн туршилт хийх аваас туршилтыг энэхүү гэрээний тусламжтайгаар зогсоох байсан билээ. Гэсэн хэдий ч тус гэрээ өдийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй юм. Учир нь гэрээг найман улс соёрхон батлаагүй байжээ.

Тийнхүү ерөнхийлөгч Владимир Путин тус хуулийг баталснаар баримт бичиг нь олон нийтэд албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Гэхдээ ОХУ-ын зүгээс соёрхон баталснаа түдгэлзүүлж буй явдал нь тэд гэрээнээс гарч байгаа гэсэн үг биш юм.

Үйл явдлын хүрээнд Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр гэрээг соёрхон баталснаа түдгэлзүүлснээр Вашингтон хийгээд Москвагийн талууд цөмийн зэвсэг турших нөхцөлийн хүрээнд эрх тэгш болж байгаа гэсэн байна. Учир нь Вашингтоны талаас уг гэрээг хэзээ ч соёрхон баталж байгаагүй ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.216.183
   /
2023, 11 сарын 5. 4:49

Украйнд цөмийн цоиилт өгөх хэрэгтэй.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35