Умард Солонгос Өмнөдтэй эдийн засгийн харилцаагаа тасалжээ
2 сарын 9. 10:510

Умард Солонгосын хууль тогтоогчид Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан тухай Пёньяны төрийн мэдлийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ.

Уг шийдвэрийг лхагва гарагт болсон Ардын дээд хурлын 14 дүгээр Байнгын хорооны 30 дугаар бүгд хурлын үеэр баталсан байна. Тогтоолд Умард-Өмнөдийн эдийн засгийн харилцаа, Кымган уулын олон улсын аяллын тусгай бүсийн тухай хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэх журмуудыг хүчингүй болгох талаар тусгажээ.

Солонгосын хойгт дайсагнасан нөхцөл байдалтай байгаа энэ үед Пёньяны засаг захиргаа Сөүлийг “гол дайсан” хэмээн зарласны дараа ийм алхам хийсэн байна. Өнгөрсөн сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Сөүлтэй өрнүүлэх харилцаагаа дахин тодорхойлохыг санал болгожээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18