Австрали: Үүрэн телефоны оператор Optus компанийн сүлжээ орон даяар тасалдсанаас үүдэн гүйцэтгэх захирал нь огцорчээ
2023, 11 сарын 21. 13:080

Австралийн үүрэн телефоны тэргүүлэх оператор Optus компанийн сүлжээ өнгөрөгч наймны өдөр орон даяар тасалдаж, 10 сая австрали, олон мянган бизнесийн байгууллага сүлжээгүй 12 гаруй цагийг өнгөрүүлсэн билээ. Тэгвэл тус үйл явдал хийгээд өнгөрөгч онд гарсан хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан хэргээс үүдэн тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорчээ.

Optus компанийн гүйцэтгэх захирал асанг Келли Байэр Розмарин гэдэг байсан бөгөөд тэрээр тус компанийг нийт 3 жил удирдсан юм.

Үйл явдлын хүрээнд тэрээр мэдэгдэл хийхдээ, “Энэ компанид хүчин зүтгэх нь нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ одоо бол миний албан тушаалаа хүлээлгэн өгөх цаг болсон. Хэсэг хугацаанд өөртөө эргэцүүлсний дүнд би албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь Optus компанийн цаашдын өсөлт хөгжилд хамгийн зөв алхам юм” гэжээ.

Тийнхүү түүний албан тушаалыг санхүүгийн албаны дарга Майкл Вентер түр хугацаанд хүлээн авах болсон байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
0
2
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41