Вагнер группийн эзэмшилд 70 гаруй компани байдаг
2023, 7 сарын 25. 23:490

ОХУ-ын хувийн батлан хамгаалахын компани гэдгээрээ аль хэдийн бидний танил болсон Вагнер групп нь эх орондоо болон гадаадад 70 гаруй компанийг эзэмшдэг болох нь тогтоогдоод байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Вагнер группийг бүрэн хяналтандаа авахыг хүсвэл түүхэн дэх хамгийн ээдрээтэй компанийн нэгдэл, худалдан авалтын процессын ард гарах хэрэг гарна хэмээн ажиглагчид дүгнэж буй юм.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, худалдааны мэдээллээр дагнан ажилладаг Import Genius судалгааны хүрээлэнгийн гаалийн бүртгэл, АНУ, Канад, Европын ашгийн бус судалгааны байгууллагуудын мэдээллийг нэгтгэсний үр дүнд Вагнер групп нь 70 гаруй охин компаниас бүрддэг нь тодорхой болоод буй юм. Тэдний тал хувь нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг аж. Тухайлбал тус группын толгой компани болох Конкорд Менежмент, засгийн газрын гэрээгээр цэрэг арми болон сургуулиудыг хоолоор хангадаг Конкорд Катеринг, АНУ, ЕХ, Украины сонгуульд саад учруулдаг Проекты Лакта зэрэг багтана.

Үлдсэн хэсэг нь Ойрхи Дорнод, Африкт байрладаг байна. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад л гэхэд ерөнхийлөгчийн хувийн аюулгүй байдлыг хангадаг Сева Секьюрити Сервисес болон алт, алмаз олборлох үйл ажиллагаа явуулдаг зэрэг хэдэн арван компани байгаа юм.

Вагнер группийн эдгээр охин компаниуд нь хоорондро хөрөнгө орлого, тоног төхөөрөмж, боловсон хүчнээ солилцдог бөгөөд хоорондоо байнга холбоотой ажилладаг аж.

Ийм нарийн бүтэцтэй учраас Вагнер группийн ард хэн байгааг тодорхойлоход тун хүнд хэмээн Wall Street Journal сонин онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01