Amazon компани хүргэлтийн жолооч нарынхаа цалинг нэмэгдүүлэх болжээ
2023, 9 сарын 14. 14:460

Цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Amazon компани хүргэлтийн жолооч нарынхаа цалинг нэмэгдүүлж, боловсрол болон хүүхэд асрахад зориулсан тэтгэмжийн хэмжээг өсгөхөөр 840 сая ам.долларыг төсөвлөжээ. Эл төлөвлөгөөний хүрээнд тус компанийн хүргэлтийн жолооч нарын цалин цагийн 20.50 ам.доллар болох гэнэ.

Amazon компанийн хувьд 2018 оноос “Хүргэлтийн үйлчилгээний түншлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийнхөө хүрээнд өнгөрөгч 5 жилд нийт 3,500 хүргэлтийн компани байгуулж, 279,000 хүнийг ажлын байраар хангасан юм.

Улмаар тэд хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 840 ам.долларыг төсөвлөж, дээрх 3,500 компанид хуваан өгөхөөр төлөвлөснөөс тэд 440 сая ам.долларыг хүргэлтийн жолооч нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулж, үлдсэн төсвийг урамшуулал, хөнгөлөлтийн хөтөлбөрөө тэлж, хэмжээг нь нэмэгдүүлэн ажилтан ажилд авах үйл явцаа илүү үр дүнтэй болгоход зарцуулах ажээ. Мөн төсөвлөсөн мөнгөний тодорхой хувь нь жолооч нарын хамрагдах сургалтын төлбөрийг даах, тэдний хүүхдүүдийг асрах үйлчилгээгээр хангахад зориулагдах гэнэ.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35