Борлуулалтад гарах хугацаа нь удаа дараа хойшилсон Tesla компанийн Cybertruck тэвштэй автомашин ирэх оноос худалдаанд гарах төлөвтэй байгаа билээ. Үйл явдлын хүрээнд ноён Маскийн мэдэгдсэнээр автомашин худалдаанд гарсан үед алдартай автомашин үйлдвэрлэгчид бэлэн байх хэрэгтэй гэсэн юм.
Тэгвэл түүний энэ анхааруулгыг сонссон Форд компанийн гүйцэтгэх захирал өөрийн сэтгэгдлийг хэлжээ.
Форд компанийн гүйцэтгэх захирал Жим Фарлигийн хэлснээр, “Хэрэв тэр Цахиурын хөндийн оршин суугч нарт зориулж Cybertruck тэвштэй автомашиныг загварчилж байгаа бол асуудалгүй. Энэ яг л зочид буудлын үүдэнд байрлуулсан гайхалтай өндөр чанартай бүтээгдэхүүнтэй адил. Гэхдээ би тийм тэвштэй машин бүтээхгүй. Би бодитоор хөдөлмөрлөдөг бодит хүмүүст зориулсан тэвштэй машиныг бүтээдэг. Энэ хоёрын хооронд ялгаа бий” гэсэн юм.
Эх сурвалж: Jalopnik