Рио Тинто компани дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ
2 сарын 25. 22:160

Их Британийн уул уурхайн компани Рио Тинтогийн захирлуудын зөвлөл Африкийн Гвиней улсад төмрийн уурхайн бүтээн байгуулалтын дэлхийн хамгийн том төслийг баталлаа. Гвинейн нийслэлээс 550 километрийн зайд орших Симандугийн нуруунаас 1997 онд ашигт малтмалын судал илрүүлж, хайгуулын лиценз авснаас хойш хэрэгжилтийн хугацаа нь 27 жил сунжирсны эцэст ийнхүү албан ёсоор “хөдөлж” буй нь энэ юм.

Financial Times сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Рио Тинтогийн захирлуудын зөвлөл тус компанийн нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй Симанду төсөлд эхний ээлжний 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг баталсан байна. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм “ТУЗ-өөс дэлхийн хамгийн том уул уурхайн төслийг баталлаа”хэмээн энэхүү үйл явдлын талаар цохон тэмдэглэсэн байна. Рио Тинтогийн тэргүүлсэн энэхүү төсөлд Гвинейн төрийн өмчит компани болон Хятадын таван компани оролцож байгаа бөгөөд эдгээр долоон компани консорциум байгуулан ажиллахаар болсон. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн том уурхай гэгддэг Симандугийн нурууны хоёр уурхайгаас төмрийн хүдэр олборлож, түүнийг тээвэрлэх төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийг бий болгох юм.

Рио Тинто компани дэлхийн хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч Хятадын компанитай хамтран Симандугийн төсөл гэдэг нэрээрээ олноо танигдсан төмрийн хүдрийн томоохон уурхайг хөгжүүлж байгаа билээ. Консорциумын өөр нэг оролцогч, дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Хятадын Баоу групп өнгөрсөн сард Хятадад Симандугийн хоёр дахь уурхайг ашиглахын тулд 10 тэрбум юанийн (ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар) бонд гаргаж, хөрөнгө босгожээ. Тус групп нь Хятадын засгийн газрын зүгээс олгох эцсийн хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг хүлээж байгаа ч Рио Тинто "Үүнд ямар нэгэн асуудал тулгарахгүй гэж найдаж байна” гэж мэдэгдэв. Төслийн хүрээнд төмрийн хүдэр тээвэрлэх 552 километр урт төмөр зам, Атлантын далайн эрэг дэх боомт барих зэрэг ажлууд багтаж буй аж.

Рио Тинто 2025 он гэхэд анхны төмрийн хүдрээ гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 2028 он гэхэд жилд 60 сая тоннын олборлолт хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь усан замаар дамжин олон улсын зах зээлд нийлүүлэгддэг төмрийн хүдрийн 5 орчим хувийг эзлэнэ гэх тооцоо бий. Симандугийн төмрийн хүдэр нь дунджаар 65 хувиас дээш төмрийн агууламжтай бөгөөд нүүрстөрөгчийн ялгаралт багатай төмрийг шууд бууруулах процесст тохиромжтой гэж үнэлэгддэг. Үүний дагуу Рио Тинтогийн бизнесийн хэлтсийн дарга Болдбаатар Симандугийн төмрийн хүдэр бол “төмрийн хүдрийн дэлхийн түрс” гэж тодорхойлсон.

Мөн өдөр Гүйцэтгэх захирал Стаушолм 2023 оны элэгдлийн өмнөх үйл ажиллагааны ашгийг 23.9 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн мэдэгдсэн нь өмнөх оныхоос 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь зах зээлийн таамаглалаас хол зөрөөгүй байна. Рио Тинто компани нь 2021 оны татварын өмнөх ашиг 37.7 тэрбум ам.долларт хүрч, 16.8 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан нь Британийн түүхэн дэх хоёр дахь том ногдол ашиг байсан юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35