Ж.Безос 2 тэрбум долларын хувьцаа заржээ
2 сарын 13. 18:230

Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнхаа хоёр тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хувьцааг заржээ.

Тэрбээр хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 12 сая ширхэг хувьцаа зарсан байна. 196 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын нэг болох тэрбээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд анх удаа хувьцаагаа худалдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Безос хувьцааныхаа 1 орчим хувийг зарсан байна.

Ж.Безос хоёр жилийн өмнө Амазон компанийн тэргүүний албан тушаалаа орхисон хэдий ч захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байгаа юм. Мөн компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 9.4 хувийг нь эзэмшдэг.

Тэрбээр Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Спейс-Икс‎‎, Тесла компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск (201.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно (219.2 тэрбум ам.доллар) нарын дараа гуравдугаарт бичигддэг.


Эх сурвалж: Forbes /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13