Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio: 2027 он гэхэд ажиллах хүчнийхээ 30 хувийг хиймэл оюун ухаан, роботоор солино
2023, 11 сарын 28. 17:010

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio компани 2027 он гэхэд нийт ажилчдынхаа 30 хувийг хиймэл оюун ухаан болон роботоор солино гэдгээ мэдэгдлээ.

Хонконгийн South China Morning Post сонинд мэдээлснээр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг хадгалахын тулд 2025-2027 оны хооронд үйлдвэрийн ажилчдынхаа тоог 30 хувиар цөөлж, оронд нь роботуудыг ажиллуулах болно хэмээн тус компанийн орлогч дарга Жи Хуацян 24-ний өдөр мэдэгдсэнийг онцолсон байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв үйлдвэрлэлийн салбар дахь шийдвэр гаргалтын 80 хувийг хиймэл оюун ухаанд түшиглэн шийддэг болвол 2025 он гэхэд удирдах албан тушаалын 50 хувийг цомхотгох боломжтой” хэмээн мөн мэдэгдэв.

Түүнчлэн үйлдвэрлэлийг бүрэн автоматжуулах юм уу ямар ч ажилчингүй байхаар шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа нэмж дурдсан байна.

Nio компани Хэфэй хотноо орших хоёр дахь үйлдвэрийнхээ нэг шат дамжлагыг бүрэн автоматжуулах зорилгоор 756 роботыг байршуулаад байгаа билээ.

Тэрчлэн тус компани нь нийт ажиллах хүчнийхээ тоог 27.000 болгон 10 хувиар бууруулах шийдвэр гаргаснаа энэ сарын эхээр зарласан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Генийн эмчилгээ хийлгэсэн төрөлхийн сонсголын бэрхшээлтэй 18 сартай бяцхан охины сонсгол бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18
75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй
02024-5-13 13:13