Netflix-ийн хэрэглэгчдийн тоо нэмэгджээ
1 сарын 24. 20:090

Америкийн Netflix стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 13.1 саяар нэмэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт өсжээ.

Стриминг үйлчилгээнийхээ зар сурталчилгаа бүхий хямд төлбөртэй хувилбарыг хөгжүүлж, хэрэглэгчдийг нууц үгээ хуваалцаж хэрэглэх боломжийг зогсоож буй энэ үед хэрэглэгчдийнх нь тоо шинжээчдийн төсөөлж байснаас давж өссөн байна.

Netflix өдгөө 260.8 сая хэрэглэгчтэй болоод байгаа нь уг үйлчилгээний хувьд шинэ дээд үзүүлэлт болж байна. Өнгөрсөн улиралд хэрэглэгчдийн тоо гуравдугаар улиралд 8.76 саяар өсөж байсантай харьцуулахад эрс нэмэгдэж, Wall Street-ийн шинжээчдийн урьдчилсан таамаглалыг /8-9 сая/ давжээ.

Netflix 2022 оны дөрөвдүгээр улиралд 55.3 сая ам.долларын ашиг олж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 937.8 сая ам.долларын цэвэр ашиг олсон бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг 2.11 ам.доллар болсон байна. Түүнчлэн компанийн орлого мөн 8.83 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс нэг орчим тэрбум ам.доллароор өсжээ.

Тус компани орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаатай холбоотойгоор 2024 оны бүтэн жилийн үйл ажиллагааны орлогын талаарх урьдчилсан таамаглалыг 24 хувьд хүргэж өсгөжээ. Ингэхдээ ам.долларын ханш суларч, дөрөвдүгээр улирлын үзүүлэлтүүд таамаглаж байснаас өндөр гарсныг дурджээ. Мөн тус компани 2024 оны эхний улиралд нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.49 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон нь Wall Street-ийн төсөөллөөс /4.10 ам.доллар/ өндөр байна.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35