Домогт гурван сагсчин тэрбумтнуудын эгнээнд багтжээ
4 сарын 3. 11:264

Форбес сэтгүүлээс гаргадаг “Хамгийн чинээлэг оддын жагсаалт”-ын гуравдугаарт Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ 6 удаагийн аварга Майкл Жордан бичигджээ.

Тамирчин, хөгжимчин, кино найруулагч, дуучин зэрэг олны танил 14 хүн багтсан уг жагсаалтыг “Оддын дайн” уран зөгнөлт киног бүтээсэн продюсер Жорж Лукас тэргүүлсэн бөгөөд түүний хөрөнгө 5,5 тэрбум доллароор хэмжигдэж байна. Түүний ард найруулагч Стивен Спилберг /4,8 тэрбум/ бичигджээ.

Харин "Чикаго Буллз" багт тоглож байсан домогт сагсан бөмбөгчин М.Жордан 3,2 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд 2015 онд тэрбээр тамирчдын дотроос хамгийн түрүүнд тэрбумтан болжээ. Тухайлбал, алдартай брэндүүдтэй түншилснээр 1,8 тэрбум долларын орлого олсон байна. 2010 онд тэрбээр ҮСБХ-ны “Шарлотт Хорнетс” багийг 175 сая доллароор худалдан аваад 13 жилийн дараа 3 тэрбумаар заржээ.

Форбес сэтгүүлийн жагсаалтын 10 дугаарт гольфчин Тайгер Вүүдс 1,3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна. “Мастерс” цуврал тэмцээний 5 удаагийн аварга тэрбээр тамирчны замналын хугацаанд нийтдээ 1,7 тэрбумын орлого олжээ.

Гольфчны дараа ҮСБХ-ны 4 удаагийн аварга Леброн Жеймс /1,2 тэрбум доллар/ бичигдлээ. Тэрбээр спортын салбарт ажиллахаас гадна телевиз-киноны Spring Hill компаниас ногдол ашиг авч, пиццаны газар ажиллуулж, үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг ажээ.

Жагсаалтын 12 дугаарт ҮСБХ-ны 5 удаагийн аварга Мэжик Жонсон /1,2 тэрбум доллар/ орсон байна. Тэрбээр хөл бөмбөгийн үндэсний лигийн "Вашингтон Коммандерс", бейсболын "Лос-Анжелес Дожерс", эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигийн "Лос Анжелес Спаркс", хөл бөмбөгийн ерөнхий лигийн “Лос-Анжелес” багуудын хамтран эзэмшигч юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Монголхүү
103.212.116.28
   /
4 сарын 3. 20:33

Агуу хүн агуу л байдаг юм байна.

көл бөмбөгийн сугууд кеден $ вэ
66.181.186.56
   /
4 сарын 3. 19:09

көлбөмбөгчид $

66.181.182.26
   /
4 сарын 3. 17:24

U are myy sunshiine
My only sunshine
You makes me happy

Анхилам
203.91.112.122
   /
4 сарын 3. 17:43

when skies r grayy
you will never know dear
how much i love you

0 0
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18