Биткоины ханш бүх цаг үеийн дээд үнэлгээндээ дөхөж байна
3 сарын 5. 10:260

Мягмар гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэ бүх цаг үеийн дээд үнэлгээндээ дөхлөө. Улмаар мягмар гарагийн 10:10 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 68,392.27 ам.доллар байна.

Биткоины ханшийн хувьд 2021 оны арваннэгдүгээр сарын есний өдөр бүх цаг үеийн дээд үнэлгээндээ хүрч, 68,999.99 ам.доллар болсон ч эргэн унасаар дахин тус үнэлгээг даваагүй юм. Харин мягмар гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 68,634.76 ам.долларт хүрчээ.

Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 4.61 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 10:25 минутад 3,638.56 ам.долларт хэлбэлзэж байв.

Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35