Саудын Араб болон ОХУ газрын тосны олборлолтоо энэ оны эцэс хүртэл бууруулахаа дахин мэдэгдэв
2023, 11 сарын 6. 5:360

Саудын Араб болон ОХУ газрын тосны олборлолт, нийлүүлэлтээ энэ оны эцэс хүртэл бууруулах бодлоготой байгаагаа дахин илэрхийлжээ.

Тодруулбал Саудын Арабын Эрчим хүчний яам энэ оныг дуустал сайн дурын үндсэн дээр газрын тосны олборлолтоо өдөрт 1 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан талаар орон нутгийн цагаар 5-ны өдөр Ройтерс агентлаг тус яамны албаны хүнээс иш татан мэдээлэв.

Тус улс нь газрын тосны үнийн уналтаас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрөгч долдугаар сараас газрын тосны олборлолтоо бууруулж эхэлсэн билээ. Улмаар өнгөрсөн есдүгээр сард олборлолтоо бууруулах энэхүү бодлогоо энэ оныг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно хэмээн мэдэгдэж байсан ба энэ удаад ч өмнөх мэдэгдлээ ийнхүү бататгасан байна.

Түүнчлэн ОХУ газрын тосны олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар бууруулж, газрын тосны нийлүүлэлтийг танах бодлого баримталж байна. ОХУ-ын шадар сайд Александр Новак мөн өдөр “Энэ оны ес, аравдугаар сард хэрэгжиж эхэлсэн газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бууруулах шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ” хэмээн мэдэгдэв.

Шадар сайд Новак "Бусад хүчин зүйлсийг харгалзан газрын тосны олборлолтыг цаашид бууруулах эсвэл нэмэгдүүлэх эсэхийг бид ирэх сард шийднэ" хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35