Оросын бизнесмен Владимир болон Феликс Евтушенков нар Чехийн Үндэсний хоригийн жагсаалтад багтжээ
2023, 6 сарын 29. 16:420

Лхагва гарагийн орой Чехийн Гадаад хэргийн сайд Иан Липавскийн мэдэгдсэнээр тус улс Үндэсний хоригийн жагсаалтдаа Оросын бизнесменүүд болох Владимир Евтушенков, Феликс Евтушенков нарыг оруулсан гэжээ.

Түүний хэлснээр, “Засгийн газрын зүгээс дахин хоёр хүнийг хар жагсаалтдаа оруулахаар шийдвэрлэлээ. Тэд бол Владимир Петрович Евтушенков болон Феликс Владимирович Евтушенков юм. Үүгээр ч зогсохгүй бидний зүгээс тэднийг Европын Холбооны хар жагсаалтад оруулахыг зөвлөж байгаа” гэсэн юм.

Чех улсын талаас эцэг, хүү Евтушенковийг хар жагсаалтад оруулах болсон шалтгаан нь бизнес эрхлэгчид Оросын засгийн газарт их хэмжээний орлого оруулсан ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47