Какаоны буурцагны үнэ түүхэнд анх удаа 10 мянган доллароос давжээ
3 сарын 27. 14:530

Какаоны буурцгийн биржийн үнэ түүхэнд анх удаа тонн тутамдаа 10 мянган ам.доллароос давлаа.

Intercontinental Exchange (ICE) биржийн мягмар гаргийн арилжааны явцад нэг тонн какаоны буурцгийн үнэ 10 080 долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 134 хувиар өссөн үзүүлэлт юм.

Какаоны тариалалтаар дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох Кот-д'Ивуар, Ганад ургац их хэмжээгээр алдсан тухай мэдээлэл үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд улмаар шоколад, чихэрлэг бүтээгдэхүүний үнэ цаашид нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Тус хоёр улс дэлхийн какао буурцагны 60 шахам хувийг тариалдаг.

Абижанд төвтэй Олон улсын какаоны байгууллагын хийсэн тооцоогоор, энэ хөдөө аж ахуйн жилд (2023-2024) дэлхийн какаоны буурцагны тариалалт өмнөх оныхтой харьцуулахад 11 хувиар буурч, 4.45 сая тонн болох аж. Ингэснээр дэлхийн какао буурцагны зах зээл гурав дахь жилдээ хомсдолтой байх юм. Дэлхийн зах зээл дэх хомсдол энэ оны есдүгээр сар гэхэд 375 мянган тоннд хүрнэ. Өмнөх онд 74 мянган тонны хомсдол үүсэж байжээ.


Эх сурвалж: SABC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35