Европын холбоо: Оросын алмаазны импорт зэргийг багтаасан 12 дахь багц хоригоо ойрын хугацаанд зарлана
2023, 11 сарын 9. 11:450

Европын холбоо ирэх долоо хоногийн эхээр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний багцыг танилцуулах төлөвтэй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

"Их 7"-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Японд айлчилж буй Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел орон нутгийн цагаар 8-ны өдрийн хуралдаан дуусмагц хэвлэлийнхэнд яриа өгөх үеэрээ “Европын комисс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг ойрын хугацаанд зарлаж магадгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Дээд төлөөлөгч Боррелл хэлэхдээ, “Их 7”-гийн бүлгийн бусад сайд нар ч мөн алмаазны импортыг шинэ хоригт оруулахыг дэмжсэн” хэмээн үргэлжлүүлэв.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш Оросын дайны санхүүжилтийг хязгаарлах үүднээс Европын холбооны зүгээс өнөөдрийг хүртэл тус улсын эсрэг салбар салбарыг хамарсан нийт 11 удаагийн багц хориг арга хэмжээг зарласан билээ.

Үүнд ОХУ-ын 1800 орчим иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдтэй холбоотой Европын холбооны орнууд дахь хөрөнгийг царцааснаас гадна, тус холбооны харьяаны орнуудад нэвтрэхийг хориглоод байгаа юм.

ОХУ нь алмаазны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч бөгөөд барууны зарим орнууд Оросын алмазны импортоо тодорхой хэмжээгээр бууруулсан ч өнөөдрийг хүртэл бүрэн хориглоогүй байсан юм.

Европын холбооны 12 дахь хориг арга хэмжээний төлөвлөгөөнд алмаазны импортоос гадна Оросын түүхий газрын тосны үнийн дээд хязгаарын тогтолцооны хэрэгжилтийг чангатгах, ОХУ-ын иргэдэд нэмэлт хориг тавих зэрэг арга хэмжээнүүд багтана гэсэн таамаг бий.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35