General Motors компанийн Канад дахь үйлдвэрийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023, 10 сарын 11. 12:360

Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors компанийн Канад дахь үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлаад байсан билээ. Тэгвэл ердөө 13 цагийн дараа ажил хаялтаа зогсоосон байна.

Bloomberg News зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр General Motors компанийн удирдлагууд Канад дахь автомашины үйлдвэрчний эвлэл болох Unifor-той урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан тухай мэдээлэв.

Гэвч хоёр тал энэхүү гэрээнийхээ агуулгыг олон нийтэд тодорхой зарлаагүй юм.

Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ "Бид ажилчдын цалин болон бусад тэтгэмж, ажлын байрны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарсан” хэмээн тайлбар хийжээ.

Саяхан Ford компанитай тохиролцоонд хүрч, хамтын гэрээ байгуулж чадсан Канадын Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл General Motors-оос ч мөн адил цалин хөлс нэмэгдүүлэх хүсэлт гаргасан аж.

Ford компанийн хувьд Канадын Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэлд дараагийн 3 жилийн хугацаанд цалинг 15 хувиар, цаашлаад тэтгэврийн хэмжээг ч нэмэгдүүлнэ гэдгээ амласан байна.

Харин тус үйлдвэрчний эвлэл General Motors компанитай байгуулсан гэрээгээ шинэчлэн байгуулж, сунгаж чадаагүйн улмаас өмнөх өдөр нь ажил хаялт зарлаад байсан билээ.

4300 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцсон энэхүү ажил хаялт нь General Motors компанийн Хойд Америкийн хамгийн их борлуулалттай загвар болох "Silverado" пикап машины Канад дахь угсрах үйлдвэр, хөдөлгүүрийн үйлдвэр, эд анги нийлүүлэх төв зэрэгт чиглэж байв.

Тус компанийн зүгээс 10-ны өдрөөс эхлэн Канад дахь үйлдвэрүүд хэвийн ажиллана хэмээн мэдэгдсэн байна.

АНУ дахь ажил хаялт сар шахам үргэлжилж байгаа энэ үед ажил хаялт ийнхүү Канад дахь үйлдвэрүүд рүү өргөжисөн нь тус компанийн хувьд тун таагүй асуудал болсон нь дамжиггүй. Тиймээс ч яаралтай арга хэмжээ аван тохиролцоонд хүрсэн бололтой.

Одоогоор АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн General Motor, Ford, Stellantis зэрэг Америкийн гурван томоохон автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг ажил хаялт зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35