Lamborghini брэндийн борлуулалт энэ онд анх удаагаа 10,000-д хүрч магадгүй
2023, 7 сарын 31. 17:250

Даваа гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Lamborghini брэндийн гүйцэтгэх захирал Стефан Винкелманн тус брэндийн борлуулалт энэ онд анх удаагаа 10,000-д хүрч магадгүй гэжээ. Тэрээр ийн мэдэгдэхдээ энэ оны эхний хагасын ашиг, орлогын тайланд үндэслэсэн байна.

Тодруулбал, Германы Фольксваген компанийн охин компани болох Lamborghini итали брэндийн хувьд өнгөрөгч зургаан сарын хугацаанд нийт 5,341 ширхэг автомашин борлуулсан бөгөөд энэ нь 2022 оны мөн үеийн борлуулалттай харьцуулахад 4.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Гэвч ноён Винкелманны хэлснээр тэдний борлуулалт энэ онд 10,000-д хүрнэ гэж баттай хэлэхэд амаргүй байна гэсэн юм. Учир нь түүхий эдийн хангамж нийлүүлэлт хийгээд зах зээлийн эргэн тойронд тодорхойгүй зүйл олон байгаа гэнэ. Гэсэн хэдий ч Lamborghini брэндийн зүгээс энэ онд борлуулалтаа 10,000-д хүргэхээр зорин ажиллахаа амлажээ.

Ташрамд дурдахад Ройтерс агентлагаас мэдээлснээр тэд өнгөрөгч онд нийт 9,200 ширхэг автомашин борлуулсан юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35