Тоyota компани Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эргэн сэргээжээ
2023, 8 сарын 31. 4:040

Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы Тоyota компани сэлбэг, эд анги захиалгын удирдлагын системэд доголдол үүссэний улмаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байсан Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээж байгаагаа 30-ны өдөр мэдэгдэв.

Орон нутгийн NHK болон Jiji News агентлагуудын мэдээлснээр Toyota компани "Бид сэлбэг, эд анги захиалгын удирдлагын түр системийг идэвхжүүлснээр энэхүү асуудлыг шийдвэрлэж чадлаа” хэмээн тайлбар хийсэн талаар онцолжээ.

Компанийн зүгээс өмнө нь мэдэгдэхдээ үйл ажиллагааг ийнхүү зогсоохоос аргагүй болсон шалтгаан бол сэлбэг, эд ангийн захиалгын удирдах системийн доголдолтой холбоотой бөгөөд нарийн шалтгааныг судалж байгаа хэмээн дурдаж байсан юм.

Тус компани нь мөн өдрийн өглөө 12 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээсэн бол үлдсэн хоёр үйлдвэр үдээс хойш ажиллаж эхэлсэн болохыг дурджээ.

Япон дахь бүхий л үйлдвэрүүд ийнхүү үйл ажиллагаагаа зогсоосонтой холбогдуулан Тоyota компани цахим халдлагад өртсөн байж болзошгүй гэх таамаг олон нийтийн дунд тархаад байсныг албан ёсоор үгүйсгэсэн байна.

Эргэн сануулахад өнгөрөгч оны гуравдугаар сард Тоyota компанийн ханган нийлүүлэгч сэлбэг, эд анги үйлдвэрлэгч Kojima Press Industries цахим халдлагад өртсөний улмаас тус компани Япон дахь бүхий л үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож байсан удаатай.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35