Цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Амазон компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос саяхан Вашингтоны Сиэтл хотоос Флоридагийн Миайми хот руу нүүсэн билээ. Тэгвэл энэ шилжилт хөдөлгөөн түүнийг хэдэн зуун саяын татвараас зайлсхийхэд ихээхэн тус болж байгаа гэвэл та итгэх үү?
Тодруулбал, Вашингтон мужийн хуульд зааснаар оршин суугчид 250,000 ам.доллароос дээш хөрөнгө зарж, борлуулах нөхцөлд орлогын 7 хувийг татварт төлөх ёстой байдаг. Харин ноён Безос ирэх нэг жилийн хугацаанд Амазон компанийн хувьцаанаасаа ойролцоогоор 2 тэрбум ам.долларт дүйцэх хэмжээний хувьцааг худалдаалахаар төлөвлөсөн билээ. Ингэснээр тэр Вашингтон мужийн оршин суугч хэвээрээ байх аваас даруй 610 сая ам.долларыг татварт төлөх шаардлага үүсэх юм. Тиймээс CNBC сувгаас үзэж байгаагаар тэрбумтан маань их хэмжээний татвараас зайлсхийхдээ шилжилт хөдөлгөөн хийсэн гэжээ. Улмаар тус сувгийн мэдээлснээр ноён Безос сүүлийн 30 жилийн хугацаанд Вашингтон мужид оршин суусан хэдий ч өнгөрөгч онд хөрөнгийн татварын шинэчлэгдсэн хувилбар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй зэрэгцэн Флорида муж руу нүүсэн гэсэн юм.
Гэвч түүний тайлбарласнаар түүний Флорида руу нүүх болсон шалтгаан нь тэрээр эцэг эхтэйгээ ойр байхыг хүссэн гэжээ.
Эх сурвалж: CNBC