Ким Кардашияны Skims брэндийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.долларт хүрчээ
2023, 7 сарын 20. 14:520

Реалити телевизийн од, бизнес хатагтай Ким Кардашияны үүсгэн байгуулсан Skims хувцасны брэндийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.долларт хүрчээ.

Үйл ажиллагаагаа явуулж эхлээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй тус компанийн 35 орчим хувийг Ким Кардашиян өөрөө эзэмшдэг тул энэхүү амжилт түүний нийт хөрөнгийн хэмжээнд ч багагүй нөлөөлж байгаа юм. Форбес сэтгүүлээс лхагва гарагт мэдээлснээр компанийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.долларт хүрснээр Ким Кардашиян 500 сая ам.доллароор илүү баян болсон гэсэн байна. Улмаар түүний нийт хөрөнгийн хэмжээ 1.7 тэрбум ам.доллар болжээ.

Skims компаниас тооцож байгаагаар тэдний 2023 оны борлуулалт 750 сая ам.долларт хүрнэ гэсэн юм. Хэрэв тэгвэл Skims компанийн энэ оны борлуулалт 2022 оны борлуулалтаасаа даруй 250 сая ам.доллароор илүү байх ажээ.

Товчхондоо Ким Кардашияны нийт хөрөнгийн хэмжээ 2 тэрбум ам.долларт хүрэхэд нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдсэн гэсэн үг юм.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03