NVIDIA компани зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 3-рт жагсаж эхэлжээ
3 сарын 6. 4:440

Хиймэл оюун ухааны халуурлын ачаар хүчээ авч буй NVIDIA компани газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Саудын Арабын Saudi Aramco компанийг ардаа орхин, зах зээлийн үнэлгээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж эхлэв.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр зөвхөн Microsoft болон Apple компаниуд л NVIDIA-гийн урд байгааг онцолжээ.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч 1-ний өдөр анх удаа 2 их наяд ам.долларыг давсан бол 4-нд хувьцааны үнэ нь дахин 3,6 хувиар өсөж 2.13 их наяд ам.долларт хүрсэн байна.

Харин Bloomberg агентлагийн мэдээлснээр, Saudi Aramco компанийн зах зээлийн үнэлгээ 2.01 их наяд ам.доллар болж буурсан гэв.

NVIDIA компанийн хувьцааны үнэ зөвхөн энэ онд л гэхэд 70 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 883 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр, төрийн зохицуулалтаар үйлдвэрлэлийг танасантай холбоотойгоор Saudi Aramco компанийн олборлолт буурсан явдал нь энэ жил ч үргэлжлэх хандлагатай байгаа энэ үед тус компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 5 хувиар унаад байгаа юм.

Хувьцааны ханшийн энэхүү хурдацтай өсөлтийн ачаар 1993 онд NVIDIA-г үүсгэн байгуулж өдгөө гүйцэтгэх захирлын албыг хашиж буй Женсен Хуанийн хөрөнгө мөн мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн байна.

Bloomberg-ийн зүгээс гаргадаг тэрбумтнуудын индексээс харахад, ноён Хуан одоогоор компанийнхаа нийт хувьцааны 3.51 хувийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн сарын 26-ны байдлаар түүний хөрөнгө 69 тэрбум ам.долларыг давсан аж.

Түүнчлэн Wall Street Journal сонины мөн өдөр мэдээлснээр, ноён Хуан 1980-аад оны сүүлээс хойш үл хөдлөх хөрөнгөд 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхнэр Лоригийн хамт АНУ-ын хэд хэдэн бүсэд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг талаар цохон тэмдэглэсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар, тэрээр голчлон Калифорни мужийн Санта Клара хот дахь NVIDIA компанийн төв байрны ойролцоо буюу баруун эрэгт амьдардаг гэжээ. Тэгвэл тус хотод үл хөдлөх хөрөнгөтэйгээс гадна Калифорниа мужийн Лос Алтос Хиллс, Сан Франциско болон Хавайд үл хөдлөх хөрөнгөтэй ажээ.

2003 онд тэрээр компанийнхаа төв оффисоос 24 километрийн зайд орших Лос Алтос Хиллсийн нам гүм бүсэд 6.9 сая ам.долларын үнэ бүхий тансаг байшин худалдаж авч байв. Дараа жил нь Хавайн арлын Мауигийн өмнө зүгт 7.5 сая ам.долларын үнэ бүхий мөн л томоохон хэмжээтэй байшин худалдаж авчээ.

Харин хамгийн сүүлд буюу 2017 онд “Golden Gate” гүүр тэр чигтээ харагддаг Сан Франциско хотын Golden Coast орчимд 38 сая ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35