Foxconn компани Энэтхэгт 1.67 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болжээ
2023, 12 сарын 14. 3:550

Apple компанийн хамгийн том ханган нийлүүлэгч Тайванийн Foxconn Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака муж дахь үйлдвэртээ 139.11 тэрбум рупи буюу 1.67 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа талаар Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Карнатака мужийн засаг захиргаа болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан тус мэдээнд дурдсанаар, Apple компанийн бүтээгдэхүүн болох iPhone утасны 70 хувийг угсарч, үйлдвэрлэдэг Foxconn нь цар тахлын дэгдэлтээс хойш геополитикийн хурцадмал байдал даамжирч байгаа зэргээс шалтгаалан Хятадаас хараат байдлаа бууруулж, бусад орнуудад үйлдвэрлэлийн баазаа төрөлжүүлэхийн тулд энэхүү хөрөнгө оруулалтыг хийхээр шийдсэн болохыг онцолжээ.

Цахим төхөөрөмжийн гэрээт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Honghai Precision-ийн охин компани болох Foxconn өнгөрсөн нэг жилийн хугацаанд Энэтхэгийн өмнөд хэсэгт орших үйлдвэрийн бүтээн байгуулалтад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрлэлийн бааз төрөлжүүлэх энэхүү “марафонд” үүрэг оролцоогоо ихээхэн нэмэгдүүлсэн юм.

Тухайлбал тус компани нь Карнатака мужид хэрэгжих iPhone-ийн эд анги, хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх хоёр төсөлд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ өнгөрөгч 8-р сард зарласан билээ.

Түүнчлэн Foxconn ирэх оны 4-р сар гэхэд Карнатака дахь үйлдвэртээ iPhone утас үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 50 мянга орчим хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолж байгаа аж.

Карнатака мужийн засаг захиргааны зүгээс Foxconn-ийн шинэ хөрөнгө оруулалтын төслийн талаар одоохондоо ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа юм.

Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж, нэгтгэхийн тулд хүч хэрэглэнэ гэж заналхийлж байгаа энэ үед хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд ч улс төрийн эрсдэл үүссээр байна.

Тухайлбал Хятадын эрх баригчид тус компанийг татвараас зайлсхийсэн зэрэг хууль бус үйлдлүүдийн хэргээр өнгөрөгч 10-р сараас шалгаж эхэлсэн ба үүнээс хойш Ши Жиньпиний засаг захиргаа Хятадад үйл ажиллагаа явуулж буй Тайванийн компаниудад үүрэг, хариуцлагаа биелүүлэх шаардлагыг хүргүүлсэн юм.

Тайванийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Ван Мэй Хуа өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа Тайванийн компаниудын өнгөрсөн онд Энэтхэгт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум 200 сая ам.долларт хүрсэн бол Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 5 тэрбум ам.долларыг бага зэрэг давсан хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35