Индонези улс дотооддоо өндөр хурдны галт тэрэгний шугамтай болсон зүүн өмнөд Азийн анхны улс болжээ. Эл шугамыг тэд БНХАУ-ын тусламжтайгаар байгуулсан юм.
Нийт 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл нь Хятадын “Зам ба бүс” санаачилгын нэг хэсэг бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнхийг БНХАУ-ын төрийн өмчит байгууллагууд гаргажээ.
Өндөр хурдны галт тэрэгний шугамыг тэд анх аравдугаар сарын нэгний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч уг товд өөрчлөлт орж, даваа гарагт нийслэл Жакарта хотноо шугамын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Шугамыг ашиглалтад оруулах арга хэмжээнд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо, тэргүүн хатагтай Ирианагийн хамтаар оролцсон юм.
Галт тэрэгний шугамыг тэд Жакартагийн зүүнтээгээс баруунтаа хүртэл нийт 138 километр зайд байгуулсан бөгөөд уг замаар зорчих суман галт тэрэг нь цахилгаанаар ажиллаж, нүүрсхүчлийн хий огтоос ялгаруулахгүй ажээ. Цагт 217 миль хурдлах суман галт тэрэг нь нийт 3 цагийн аяллыг цаг хүрэхгүй хугацаанд хийх боломжийг олгож байгаа юм.
Эх сурвалж: CNN