ОХУ: Хятадын араас Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг хоригложээ
2023, 10 сарын 16. 16:350

Японы Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгаж байгаатай холбогдуулан ОХУ-ын засгийн газар нутгийн цагаар 16-ны өдрөөс эхлэн Япон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Оросын эрх баригчид "Импортын энэхүү хориг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж мэдэгдээд “Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн аюулгүй болохыг харуулсан дэлгэрэнгүй тайлан гарах хүртэл энэ хориг үргэлжилнэ" гэж тайлбарлав.

Ингэснээр тус улс нь Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосон орнуудын жагсаалтад Хятадтай нэгдэж буй юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын товчооноос гаргасан мэдэгдэлд “Цацраг идэвхт бодисоор бохирдсон байж болзошгүйг харгалзан Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тавьсан Хятадын хоригт нэгдэх эсэх талаар хэлэлцэж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн онд Япон улс ОХУ-д 190 тонн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортолсон нь Японы нийт экспортын 0,03 хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35