BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
4 сарын 25. 12:040

BYD компани дөрвөн жилийн дараа анх удаа зохион байгуулагдах гэж буй “Бээжингийн авто шоу 2024”-ийн үеэр "Denza Z9 GT" гэх седан ангиллын тансаг зэрэглэлийн анхны цахилгаан автомашинаа танилцуулахаар төлөвлөж байгаа талаар Reuters агентлаг орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлэв.

“Denza Z9 GT”-ийг Аudi компанийн дизайн хариуцсан захирлаар ажиллаж байсан Вольфганг Эггерийн удирдлаган дор зохион бүтээжээ. Вольфганг Эггер одоогоор BYD компанид харьяалагдаж байгаа боловч өмнө нь Alfa Romeo, Audi, Lamborghini зэрэг томоохон компаниудад ажиллаж байв.

Тус автомашин нь цагт дээд тал нь 240 километр хурдлах боломжтой аж. Reuters агентлагийн мэдээлснээр “Denza Z9 GT” нь Blade LFP батарейгаар тоноглогдсон бөгөөд нэг цэнэглэлтээр туулах зайн хувьд цахилгаан автомашины салбартаа шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа юм.

“Denza Z9 GT” хэр амжилттай байх эсэхээс шалтгаалж BYD компанийн хямд өртөгтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч гэх олон нийтэд түгсэн ойлголтыг халж чадах эсэх нь тодорхой болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь зөвхөн хямд өртөгтэй бүтээгдэхүүнээр тогтохгүй өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашины салбарт ч амжилттай ажиллаж байж Toyota, Volkswagen зэрэг дэлхийн автомашин үйлдвэрлэгчидтэй мөр зэрэгцэж чадах билээ.

Цахилгаан автомашины салбар дахь үнийн өрсөлдөөний улмаас одоо зах зээлд нийлүүлэгдэж буй загварууд нь ашиг орлогын хувьд тийм ч сайнгүй байгаа тул BYD компанид илүү сайн стратеги хэрэгтэй хэмээн Reuters агентлаг цохон тэмдэглэжээ.

ХБНГУ-ын Штутгарт хотод саяхан авто замын туршилтаа хийж дуусгасан энэхүү тансаг зэрэглэлийн цахилгаан седан нь BYD болон Mercedes-Benz-ийн хамтарсан Denza компанийн үйлдвэрлэсэн загвар юм. Denza нь 2010 онд BYD болон Mercedes-Benz-ийн үүсгэн байгуулсан хамтарсан компани бөгөөд тухайн үед тус хоёр компани тус бүр 50 хувийг эзэмшиж байсан ч 2022 онд BYD Denza-гийн эзэмшлийн хэмжээгээ 90 хувьд хүргэсэн байна.

Энэхүү загвар нь N7, N8 SUV, D9 зэрэг Denza компанийн одоогийн загваруудтай эн зэрэгцэж чадна хэмээн BYD үзэж байгаагаа илэрхийлжээ. Дээр дурдсан загварууд нь хэдийн гадны автомашины брэндүүдийг ардаа орхин, зах зээлд эзлэх байр сууриа тэлсээр байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59