TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
4 сарын 25. 10:590

АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс TиkTok нийгмийн сүлжээний талаар явуулж буй үйл ажиллагаа нь тус улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй бөгөөд уг асуудлыг шүүхээр хэлэлцэж магадгүй байна.

ТикТок компанийн гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа лхагва гарагт мэдэгдээд, саяхан Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурсан хуулийг шүүхэд хандан хүчингүй болгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уг нийгмийн сүлжээг Америкийн бизнес эрхлэгчдэд зарахгүй бол түүнийг гар утасны апп дэлгүүрүүдэд байрлуулахыг хориглосон хуулийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд боловсруулсан юм.

ТикТок-ийн гүйцэтгэх захирал Шоу Жи Чу мэдэгдэхдээ, Америкийн 170 сая хэрэглэгчид богино хэмжээний дүрс бичлэгийн алдартай уг программыг ашиглах боломж олгохын тулд бүхнийг хийх болно гэжээ. "Бид хаашаа ч явахгүй, үүнд та бүхэн итгэж болно. Баримтууд, Үндсэн хууль бидний талд байгаа, бид дахин ялна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэрбээр Ж.Байден TиkTok-ийг Америкийн нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсны дараа мэдэгдсэн байна. Уг хуульд Хятадын “ByteDance” компанид Америк дахь TиkTok-ийн хөрөнгийг зарахад 270 хоногийн хугацаа өгсөн бөгөөд эс бөгөөс Америкийн нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглох юм.

Хэдийгээр хуульд үг хэлэх эрх чөлөөний талаар огт дурдаагүй боловч иргэний эрхийн өмгөөлөгчид, ТикТок-ийн эзэмшигчид ба уг программыг хэрэглэгчид үүнд болгоомжлонгуй хандаж, хуулийг хүчингүй болгохын тулд шүүхэд хандаж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59