2024/04/22: Тойм мэдээ
4 сарын 23. 11:170

Starbucks компани хуванцарын хэмжээг 20 хүртэл хувиар бууруулсан шинэ аягыг нэвтрүүлнэ

Саяхан Associated Press агентлагийн мэдээлснээр Starbucks энэ сараас эхлэн хуванцар хэрэглээг 20 хүртэл хувиар бууруулсан нэг удаагийн шинэ аяга хэрэглэж эхлэх гэж буй талаар онцолжээ. Нэг удаагийн хэрэглээний энэхүү шинэ аяга нь эхлээд АНУ болон Канад дахь салбаруудад ашиглагдаж эхлэх аж.

Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Орос Украин руу довтолж, Ойрхи Дорнодод хямрал үүсэж, Хятад цэргийн хүчээ зузаатгаж байгаа энэ үед дэлхийн улс орнуудын цэргийн зардал 2023 онд өмнөх оныхоос 6.8 хувиар өссөнөөр 2.44 их наяд ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай олон улсын аюулгүй байдлын судалгааны төв өнөөдөр мэдэгдэв.

Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа

Талбайн эзэн багаас аргентин довтлогч Лионель Месси (11 ба 81 дэх минутад) дубль хийж, Серхио Бускетс (39) нэг гоол оруулсан бол хагас хамгаалагч Франко Негри өөрийн хаалганд гоолджээ.

Японы Ерөнхий сайд милитаризмын бэлгэ тэмдэ Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

Тэрбээр Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн "масакаки" гэдэг өргөлийг сүмийн хаврын тахилга эхэлснийг тохиолдуулан илгээсэн бөгөөд уг сүмд өөрийн биеэр очихыг тэвчжээ. Харин Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Шиндо Ёшитака сүмд биечлэн очсон байна.

Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталжээ

Украин, Израил, Тайваньд 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай багц хуулийн төслийг Бүгд найрамдах намын /БНН/ хяналтад байдаг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим бямба гарагт баталлаа. БНН-ын консерватив үзэлт зарим гишүүн эрс эсэргүүцсэн боловч санал хураалтыг явуулжээ.

Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ

Оросын их мастер Ян Непомнящий Канадын Торонто хотноо болж буй дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах халз тэмцээний 12 дахь тойрогт Энэтхэгийн шатарчин Рамешбабу Прагнанандхатай хайнцжээ. Тэрбээр цагаанаар тоглосон байна.

Зинедин Зидан Бавари Мнюхен кдубт очих нь тодорхой болжээ

2023 оны 3 дугаар сараас хойш “Бавария”-гийг дасгалжуулж буй Томас Тухель тус багаас явна гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарсан юм. Түүний удирдлага дор баваричууд 2022/2023 оны улиралд Германы аваргаар шалгарсан бөгөөд өмнө нь Бундеслигт 11 жил дараалан тасралтгүй түрүүлсэн юм.

БНХАУ: Энэ он гарсаар 29 төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хятадын эрх баригчид төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн дарга нарыг ээлж дараалан солих болжээ. Тодруулбал энэ он гарсаар 30 орчим удирдах албан тушаалтан ажлаасаа халагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин их байгаа юм.

Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ

Өнгөрөгч баасан гарагт дуучин Тэйлор Свифт “The Tortured Poets Department” гэх шинэ цомгоо худалдаанд гаргаж, сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэгвэл түүний шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш ердөө 24 цагийн дотор нийт 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ. Улмаар хэвлэлийнхний зүгээс эл цомгийг түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай цомгуудын нэг болох гараагаа тавилаа хэмээн мэдээлж байгаа юм.

Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ

Nike компанийн дэд ерөнхийлөгч Мишель Адамс компанийн төв байр байрладаг Орегон мужийн эрх баригчдад илгээсэн албан бичигтээ ирэх 6-р сарын эцэс гэхэд төв оффисынхоо 740 орчим ажилтнаа цомхотгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэнийг орон нутгийн цагаар 19-ний өдөр Bloomberg болон Reuters агентлагууд мэдээлэв.

Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо

Дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах халз тэмцээнд Энэтхэгийн шатарчин, 17 настай Гукеш Доммаражу түрүүллээ. Оросын шатарчин Ян Непомнящий гуравдугаар байрт орсон байна.

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэрт хүндэтгэл үзүүлж, “Бавари Мюнхен” клубийн “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө түүний хөшөөг босгохоор шийдвэрлэсэн тухай тус клубийг дэмжигчдийн сангаас ням гарагт мэдэгджээ.

Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ

Дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагт Сирийн зүүн хойд нутагт орших АНУ-ын цэргийн бааз руу Иракийн Зуммар хотоос хамгийн цөөндөө таван пуужин харвасан тухай “Ройтерс” агентлаг Иракийн аюулгүй байдлын албаны хоёр эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Израилын цэргийн тагнуулын дарга ХАМАС бүлэглэлийн дайралтаас сэргийлж чадаагүйнхээ төлөө огцрох хүсэлтээ өргөн барьжээ

Даваа гарагт Израилын цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Ахарон Халива огцрох хүсэлтээ өгчээ. Түүний ийн огцрох хүсэлтээ өгөх болсон шалтгаан нь тэрээр өөрийгөө Израилын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан дайралтаас улс орноо хамгаалж чадаагүй хэмээн дүгнэсэн гэнэ.

Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ

Гэвч одоогоор Дияталава хотод болсон тус уралдааны үеэр гарсан тус ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59