Тим Цю боксчны замналдаа анх удаа ялагдал хүлээлээ
4 сарын 1. 11:410

Дэлхийн үнэмлэхүй аварга асан Константин Цю-гийн хүү Тим Цю Дэлхийн боксын байгууллагын /WBO/ эхний дунд жингийн аваргын бүсээ хамгаалах, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ аваргын бүсний төлөөх тоглолтод Америкийн боксчин Себастьян Фундорад ялагджээ.

Тулаан бямба гарагт Лас-Вегас хотод болсон бөгөөд Цю мэргэжлийн боксчны замналдаа анх удаагаа ялагдсан нь энэ юм. Анхандаа түүний өрсөлдөгч нь Америкийн иргэн Кит Турман байсан боловч хоёр толгойт булчингийн гэмтлийн улмаас тулаанаас татгалзсан байна.

Өдгөө 29 настай Тим Цю тулааныг эрч хүчтэй эхлүүлсэн боловч хоёрдугаар үед өрсөлдөгч нь тохойгоороо цохисны улмаас Цюгийн толгойноос цус гарч, улмаар тогтохгүй байсан нь тоглолтод багагүй нөлөөллөө. Тоглолтын төгсгөлд нэг шүүгч 116-112 гэсэн харьцаагаар Цюд ялалтыг өгсөн бол нөгөө хоёр шүүгч нь Фундораг /116-112 ба 115-113/ ялсанд тооцжээ.

К.Цю мэргэжлийн боксын рингэнд нийт 25 удаа тоглохдоо 24 ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч 26 настай Фундора 21 ялж, нэг ялагдаж, нэг удаа тэнцсэн байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18