Парисын Олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоог цөөрүүлжээ
2 сарын 1. 16:570

Парисын Олимпын нээлтийн ёслолыг 300 мянга гаруй үзэгч үзэх боломжтой гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь анх төлөвлөж байснаас тал орчим хувьтай тэнцэх тоо юм.

Долоодугаар сарын 26-ны өдөр Сена мөрний дээгүүр болох асар том шоу нь уламжлал ёсоор цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахгүй анхны нээлтийн ёслол гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн олон арван мянган цэрэг цагдааг дайчлан аюулгүй байдлыг хангах томоохон ажиллагаа явуулна.

Францын нийслэл хотын төвөөр долгилон урсах Сена мөрний дээгүүр 6 км замаар үргэлжлэх парадад тамирчид завин дээр суун оролцох ажээ. Харин үзэгчид мөрний хоёр талын эргээс хамгаалалтын хашлаганы араас үзнэ.

Ж.Дарманин France 2 телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, одоогийн төлөвлөгөөний дагуу Сена мөрний эргээс 100 мянган үзэгч төлбөртэйгээр үзэх бол 220 мянган хүн мөрний дээд далан дээрээс үнэ төлбөргүй үзэх тасалбар авах боломжтой гэв.

Зохион байгуулагчид нээлтийн ёслолыг анх 600 мянга орчим үзэгч үзэх боломжтой гэж тооцоолж байсан боловч Ж.Дарманин яагаад өөрчилсөн талаар тайлбар өгөөгүй байна.

Ёслолын талаар эргэцүүлэн бодсоор нойргүйдэлд өртсөн эсэхийг нь асуухад Ж.Дарманин сайн унтаж байгаа хэмээн хариулжээ. “Манай улс дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох аюулаас хамгаалах хүчинтэй, Франц улс медаль хүртэх, мөн юун түрүүнд дэлхий нийтийг ямар ч асуудалгүйгээр хүлээн авах чадвартай гэдгээ харуулж чадна" гэж тэрбээр хэлсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэхдээ, Франц улс хэт давруу үзэлтнүүдийн халдлагад дахин өртвөл аюулгүй байдлын үүднээс ёслолыг өөр газарт зохион байгуулж магадгүй гэж хэлж байсан удаатай. Тухайн үед тэрбээр эл шийдвэрийг гаргахад хүргэж болзошгүй ноцтой үйл явдлын жишээ болгон 2015 онд Парист олон хүний амь насанд хүрсэн халдлагыг дурдсан байна.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35