Европын Суперлигийн анхны тэмцээн 2025 онд болно
1 сарын 24. 13:040

Европын Суперлигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Анас Лаграри мэдэгдэхдээ, шинэ лигийн анхны тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг Европын 20 клубтай хэлэлцээ хийсэн бөгөөд тэдгээр клубууд тэмцээн явуулахыг урьдчилсан байдлаар дэмжин зөвшөөрснийг онцоллоо.

Тэмцээнд оролцох эрмэлзэл дүүрэн 20 клуб бий, үүн дээр нэмэгдээд Суперлигт оролцохыг зөвшөөрсөн 30 байгаа. Бид маргааш ч гэсэн тэмцээнийг эхлүүлэхэд бэлэн, гэхдээ 2025 оны 9 дүгээр сард шинэ лигийн анхны тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ тэмцээнд Европын шилдэг багууд, тэдгээрийн дотор Английн багуудыг оролцуулахыг бид хүсэж байна” хэмээн Лаграри ярилаа.

Сануулан дурдахад, 2023 оны 12 дугаар сарын 21-нд ФИФА ба УЕФА-гийн монопол байдлын асуудлаар Европын Холбооны шүүхийн хуралдаан болж, хөл бөмбөгийн зонхилогч хоёр холбооны давуу эрхийг хууль бус гэж үзсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээр одоо клубууд өөрсдийн сонгосон тэмцээнд оролцох боломжтой болж байна.

2021 оны 5 дугаар сард Суперлигийн зүгээс УЕФА, ФИФА хоёрыг өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэж буруутгаж байсан юм. Тухайн оны 4 дүгээр сард Английн «Арсенал», «Ливерпуль», «Манчестер Сити», «Манчестер Юнайтед», «Тоттенхэм», «Челси», Испанийн «Атлетико» Мадрид, «Барселона», «Реал» Мадрид, Италийн «Интер», «Милан», «Ювентус» гэсэн 12 клуб Суперлигийг байгуулснаа зарласан билээ. Гэвч ФИФА, УЕФА хоёрын эсэргүүцэлтэй тулгарснаар шинэ лиг байгуулах төсөл зогссон юм.


Эх сурвалж: Спорт Россия /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35