АНУ-д дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршжээ
3 сарын 13. 15:482

Америкийн “Стратолонч” компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан нисдэг аппаратын (Talon-A, TA-1) туршилт амжилттай болжээ.

ТА-1” нисдэг аппаратын туршилтын загварын анхны нислэгийг амжилттай хийснийг мэдэгдэхэд таатай байна” гэж компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Туршилтын үеэр уг аппарат 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалжээ. Техникийн бусад үзүүлэлтүүдийнх нь талаар мэдээлээгүй байна. Туршилтын гол зорилго нь уг аппаратыг “агаараас аюулгүй буулгах, хөдөлгүүрийг асаах, хурдаа авах, өндрөө тогтвортой авах, усан дээр газардуулах" зэрэг байв гэж мэдэгдэлд дурджээ.

"ТА-1" бол хувийн компанийн бүтээсэн ийм өндөр хурдтай, Америкийн анхны нисдэг аппарат юм. “Стратолонч”-ийн мэдээлснээр, 8.5 метр урт, 3.4 метр өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тонн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.


Эх сурвалж: RT /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
1
4
4
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.183.239
   /
3 сарын 13. 17:36

Одоо АНУ маш олон шинэ юм туршиж байгаа. Бүр шинэ ирж очоод байдаг сансарын жижиг онгоц хөлөгүүдийг ч туршиж байгаа. Бүгд хүнээс нэг их хамаараад байхгүй нисгэгчгүй төхөөрөмжүүд

турших
66.181.187.18
   /
3 сарын 16. 15:15

хамгийн аймаар нь бүүр ашиглаад эхэлцэн бүүр хувийн компаниуд нь

0 0
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01