Мерседес-Бенцийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана
3 сарын 18. 15:470

Германы автомашин үйлдвэрлэгч “Мерседес-Бенц” компани биеийн хүчийг ихээр, харин ур чадварыг төдийлөн шаарддаггүй ажлуудыг гүйцэтгүүлэхийн тулд “Апптроник” компанийн хүн дүрст “Апполо” роботуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх гэж байна.

Компанийн цахим хуудсанд мэдээлснээр, 1.7м өндөр, 70 гаруй кг жинтэй “Аполло” нь 25 кг хүртэлх жинтэй ачааг өргөх чадвартай бөгөөд бүтэн цэнэглэсний дараа 4 цаг ажилладаг байна. Мөн гар, хөлтэй, ЛЕД гэрэл бүхий нүдтэй бөгөөд цээжин дээрээ шаардлагатай мэдээллүүдийг харуулах дэлгэцтэй юм. Түүнчлэн аман дээрх дэлгэц нь эрэг чангалах түлхүүрийн дүрс болон цэнэгийн хувь хэмжээг харуулдаг аж.

“Мерседес” компани ур чадвар бага шаарддаг боловч биеийн хүч илүү шаардлагатай ажлыг автоматжуулахын тулд роботыг ашиглахаар төлөвлөж байгаа тухай “Апптроник”-ийн гүйцэтгэх захирал Жефф Карденас ярьжээ. Ингэхдээ эхний ээлжинд “Аполло” роботыг үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж буй хүмүүст эд ангиудыг хэрхэн хүргэж өгч байгааг шалгах ажээ.


Эх сурвалж: The Telegraph /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08