Технологийн компаниуд сонгуультай холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхээ амлав
2 сарын 19. 11:240

Энэ жил дэлхий дахинд болох сонгуулийн үеэр хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий контент тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаа мэдээллийн технологийн салбарын томоохон компаниуд амлалаа.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр 20 компани холбогдох гэрээнд гарын үсэг зурсны дунд Microsoft, OpenAI, Google, Meta, TikTok, X /хуучнаар Twitter/ зэрэг компаниуд багтжээ. Талууд хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч аудио, дүрс бичлэг, дүрсийг илрүүлэх технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зэрэг дэлхий дахины анхаарлыг татсан олон сонгууль энэ онд болохоор товлогдоод байгаа энэ үед хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх нь томоохон сорилт болоод байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Нью-Хэмпширийн оршин суугчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дуу хоолой бүхий автомат дуут зурвас хүлээн авсан бөгөөд үүнд тус муж улсын ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд санал өгөхгүй байхыг олон нийтэд уриалжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35