Өмнөд Хятадад хурдны галт тэрэгний далай доогуурх хонгилыг өрөмдөх ажил дуусжээ
3 сарын 18. 15:281

Өмнөд Хятадын Жанжян буланд өндөр хурдны галт тэргэнд зориулсан далай доогуурх төмөр замын хонгилыг өрөмдөж дуусжээ. Уг хонгил нь Гуанжоу, Жанжян хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм. Хонгилыг өрөмдөж, зам тавих ажил 33 сар үргэлжилсэн байна.

Жанжян булан дахь усан доорх хонгилын нийт урт нь 9640 м бол хамгаалалтын хэсгийн урт нь 7551 м юм. Уг хонгилыг давхар замтай нэг хонгил хэлбэрээр тавьжээ.

Хятадын инженерүүдийн гайхалтай ур чадварыг харуулсан энэхүү хонгилын далай доогуурх хэсэг нь 2500 м, хуурай газраар дайран өнгөрөх хэсэг нь 5051 м бөгөөд хонгилыг өрөмдөхөд “Юншин” /Yongxing/ цооног өрөмдөгч машиныг ашигласан байна.

14.33 м-ийн голч бүхий “Юншин” машин нь ойролцоогоор 5 давхар байшинтай тэнцэх овор хэмжээтэй. Хонгилыг өрөмдөж, доторлох явцад уг машиныг өндөр даралтын дор 50 орчим м-ийн гүнд ажиллуулсан байна.

"Далайн хэсэг дэх хамгаалалтын бүрхүүл тавигдсан хамгийн гүн хэсэг нь 52 метр, ус ба хөрсний даралт 5.2 бар бөгөөд энэ нь хумсын чинээ хэмжээтэй талбайд 5.2 кг даралт үзүүлж байна гэсэн үг" хэмээн Хятадын төмөр замын товчооны 14-р багийн инженер Хэ Жилиан тайлбарлалаа.

“Юншин” нь сард дунджаар 260 м газрыг, хамгийн дээд тал нь 520 м газрыг өрөмдөх хүчин чадалтай ажээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
4
0
1
11
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Bat svh
66.181.160.48
   /
3 сарын 22. 22:57

Ed nar chin yaj amidraad bgaa yum be

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47