АНУ: “Galaxy S24 Ultra” нь хэрэглэгчийн үнэлгээгээр “iPhone 15 Pro Max”-ыг ардаа орхин тэргүүлжээ
3 сарын 7. 5:220

Samsung Electronics компанийн бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны технологи бүхий “Galaxy S24 Ultra” ухаалаг утас нь Америкийн мэргэжлийн сонины зүгээс хийсэн ухаалаг утасны үнэлгээг гаргасан тайланд нэгдүгээрт бичигджээ.

Орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр “Galaxy S24 Ultra” нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утасны үнэлгээнд нийт 87 оноо авч, Apple компанийн “iPhone 15 Pro Max” цувралыг (86 оноо) ардаа орхин Consumer Reports cониноос гаргасан судалгааг тэргүүлсэн болохыг онцлов.

Consumer Reports сонин нь найдвартай байдал, сэтгэл ханамж, камер, дэлгэц, бат бөх чанар, гүйцэтгэл, дуу чимээ, ашиглахад хялбар байдал, дуудлага хийх гэх мэт 10 үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд “Galaxy S24 Ultra”-ийн хувьд ихэнх төрөлд нь хамгийн өндөр оноог авсан байна.

Хэвлэл мэдээллийнхэн "”Galaxy S24 Ultra” бол дээд зэрэглэлийн функцийг хүсдэг хэрэглэгчдийн хувьд гайхалтай сонголт" хэмээн магтсанаас гадна "Дэлгэц, камер, хагас дамжуулагч зэрэг нь ерөнхийдөө маш сайн бүтээгдсэний дээр хамгийн сэтгэл татам шинж нь “Galaxy AI” буюу хиймэл оюун ухааны технологиор тоноглогдсон нь маш практик бөгөөд гайхалтай явдал юм” хэмээн дурджээ.

Тус ухаалаг утас нь зөвхөн “Galaxy” цувралд зориулагдсан Qualcomm компанийн “Snapdragon 8” 3-р үеийн хагас дамжуулагчаар тоноглогдсон бөгөөд энэ нь компьютерийн төв процессортой дүйцэхүйц хүчин чадалтай юм. Тэрчлэн дээр дурдсанчлан “Galaxy AI”хиймэл оюун ухааны технологийг нэмж суурьлуулсан юм.

Түүнчлэн “Galaxy S24 Plus” нийт 85 оноогоор 3-р байр, өмнөх үеийн загвар болох “Galaxy S23 Ultra” нийт 84 оноогоор 4-р байрыг тус тус эзэлжээ.

Америкийн Хэрэглэгчдийн холбооноос сар бүр гаргадаг Consumer Reports сонин нь хэрэглэгчдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гүйцэтгэл, үнийн харьцуулалтыг хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд зөвхөн гишүүнчлэлийн татвар, хандив, сонины борлуулалтын орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр худалдаанд гарсан “Galaxy S24 Ultra” цуврал нь худалдаанд гарснаас хойш 28 хоногийн дотор АНУ дахь борлуулалт нь саяас давcнаар хамгийн богино хугацаанд 1 сая ширхэг зарагдсан “Galaxy S” цувралын дээд амжилтыг эвджээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35